Wednesday, March 13, 2013

Онлайн сургалтаар үнэ төлбөргүй Бакалавр зэрэг эзэмших боломж


АНУ-ын University of the People нь онлайнаар дээд боловсрол олгодог ашгийн бус академик институт юм. Бизнесийн Удирдлага, Програм хангамж гэсэн 2 чиглэлээр бакалаврын зэрэг олгодог. Дээд боловсрол эзэмшихийг хүссэн хэн боловч энэхүү сургуульд үнэ төлбөргүй суралцах боломжтой.

Monday, March 4, 2013

Орлогоо нэмэгдүүлж, амьдралын чанараа дээшлүүлье


Хоёр жилийн өмнө би Yahoo news-ээс орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн байдлаа дээшлүүлэх талаар зөвлөмж уншиж байсан юм. Тэр дундаас хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн нь ОРЛОГО=БОЛОВСРОЛЫН ТӨВШИН гэсэн томъёолол. Өөрөөр хэлбэл ямар сургууль төгссөн, ямар боловсрол эзэмшсэн нь тухайн хүний ажлын карьер, цалин хөлстэй шууд холбогдоно. Гэтэл нэгэнт амьдралын их замд хөлд тавиад, цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа бол дахин мэргэжил дээшлүүлэхээр сурах нь бүтэшгүй зүйл мэт санагдаж байгаа биз. Ялангуяа гадны өндөр хөгжилтэй оронд сурахад их зардал гарахаас гадна энд байгаа ирээдүйтэй ажлын байраа яаж хадгалах вэ, үр хүүхэд, гэр орноо яах вэ гэсэн асуудал гарч ирнэ. Харин тэрхүү зөвлөмж дээр санал болгосон нэг арга нь онлайнаар суралцаж зэрэг ахиулах.

Saturday, March 2, 2013

Олон улсын оюутнуудад тэтгэлэг олгодог ТОП 100+ их сургууль


Америк, Австрали, Англи, Европ, Азийн шилдэг их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцахыг хүсч байна уу. Маш олон сургууль жил бүр олон улсын оюутнуудад зориулж тэтгэлэг олгодог. Та бүхэнд тэдгээр сургуулиудын албан ёсны хуудсыг үсгийн дарааллаар хүргэж байна.

Thursday, February 28, 2013

Монгол залуус АНУ-ын оюутны програмчлалын олимпиадад шагналт байр эзэллээ


Махариши Менежментийн Их сургуулийн Компьютерийн шинжлэх ухааны мастерын хөтөлбөрт суралцаж буй Э.Хонгор, Б.Хасан нар хоёрдугаар сарын 2-нд болсон Америкийн оюутны програмчлалын олимпиадад 5, 7-р байр эзэллээ.

Tuesday, February 26, 2013

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол Улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2013-2014 оны хичээлийн жилд 167 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 53 (17 бакалавр, 36 мэргэжил дээшлүүлэгч) тэтгэлэг олгоно. Мөн энэ хичээлийн жилд БНХАУ-ын Засгийн газраас 50 бакалавр оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.Тэтгэлэгт хамрагдах шаардлага хангасан Монгол Улсын иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.  

Дэлхийн улс орнуудын их дээд сургуулиудын дундаж төлбөр



USA: Америкийн нэгдсэн улс нь дэлхийн хамгийн хөгжсөн улсын нэг
бөгөөд амьдралын төвшин нилээн дээгүүр байдаг. Америкийн нэгдсэн
улсын их дээд сургуулиудын дундаж төлбөр жилийн 5000$-50000$
байдаг. Энэ нь сургуулийн нэр хүнд, байрлал, сургалтын чанараас шууд
хамааралтай.

Sunday, February 24, 2013

Хөгжиж буй орнуудад зориулсан Шинэ Зеланд улсын Хөгжлийн тэтгэлэг


Энэхүү тэтгэлэг нь Шинэ Зеланд улсад суралцахыг хүссэн хөгжиж буй орны оюутан залууст зориулсан тэтгэлэг бөгөөд хөгжлийн гол стратеги салбаруудад мэргэшүүлэх зорилготой Аспирантурын тэтгэлэг юм.
Шинэ Зеланд улсын тухай товч дурдвал байгалийн үзэсгэлэнтэй тогтоц, цаг уурын тааламжтай байдлаараа жуулчдыг соронзон адил татдаг, Номхон далайн баруун эргийн хэд хэдэн арлаас бүтсэн улс юм. Хүн ам нь голдуу Европ гаралтай бөгөөд уугуул Маори үндэстэн нь хамгийн том үндэсний цөөнх юм. Шинэ Зеландын нээлттэй эдийн засаг дэлхийн хамгийн чөлөөт зах зээлийн капиталист эдийн засгийн нэг гэдгээрээ нэртэй.

Friday, January 25, 2013

Малайзын Олон улсын Тэтгэлэг



Малайз улс нь 120 гаруй жил Английн колон улс байсан бөгөөд үүнийхээ үр нөлөөгөөр ерөнхийдөө европжсон, Англи хэлийг албан ёсны 2 дахь хэлээ болгосон улс юм. Бүх их дээд сургуулиуд нь англи хэл дээр сургалт явуулдаг, дэлхийн жишигт нийцсэн өндөр чанартай дээд боловсрол олгодог. АНУ, Австрали, Их Британи, Шинэ Зеланд, Сингапур зэрэг улсуудтай харьцуулахад сургалтын зардал, амьдралын өртөг багатай, визний зөвшөөрөл болон банкны баталгаа шаарддаггүй гэдгээрээ давуу талтай. Малайзын засгийн газраас санаачлан олон улсын оюунлаг залуусыг татах зорилгоор ахисан төвшний академик сургалтын тэтгэлгийг жил бүр зарладаг юм байна. Тэтгэлэгт хамрагдах оюутны тоог заагаагүй бөгөөд 3 дугаар сарын 30 хүртэл бүртгэл явагдана.

Sunday, January 20, 2013

Италийн Милан хотноо тэтгэлэгтэй суралцацгаая



Италийн Боккони их сургууль /Bocconi University/ нь олон улсын оюутнуудад зориулж Бакалавр, Мастерийн хөтөлбөрийн тэтгэлгийг жил бүр зарладаг юм байна. Нийт 80 оюутан шалгаруулах бөгөөд 40 нь Бакалавр, 40 нь Мастерт суралцана. Тэтгэлгийн хэмжээ жил бүр 11.000 евро байх бөгөөд сурлагын дүнгээс хамаарч цаашид тэтгэлэг олгогдох эсэхийг шийдвэрлэдэг байна.

Friday, January 18, 2013

Япон улсын засгийн газар, Дэлхийн банкны хамтарсан Хөгжлийн тэтгэлэг



Энэхүү тэтгэлэг нь нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа залуусын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Мастерын тэтгэлэг юм. Суралцагчид АНУ, Англи, Канад, Япон, Франц, Чили, Тайланд, Австри, Недерланд, Белги зэрэг улсын их, дээд сургуулиудад эдийн засаг, эрүүл мэнд, газар тариалан, байгаль орчин, байгалийн баялгийн менежмент зэрэг бусад хөгжлийн салбарын нарийн мэргэжлээр мастерын зэрэг хамгаална.

Wednesday, January 16, 2013

Австралийн Хөгжлийн Тэтгэлэг



Австралийн Хөгжлийн Тэтгэлэг нь /ADS/ Австралийн их, дээд сургуульд суралцахыг хүссэн оюутан залууст зориулсан тэтгэлэг юм. Тавигдах ерөнхий шаардлага нь сургуулиа төгсч ирээд эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах. 
Жил бүр 31 орны 1000 гаруй залуучуудад энэхүү тэтгэлэг олгогддог бөгөөд суралцах чиглэлийг Австралийн засгийн газар тухайн орны хөгжлийн бодлогод нийцүүлэн гаргадаг.
Энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар дараах боломжуудыг хүртэнэ:
-         

Wells Mountian сангийн тэтгэлэг



Wells Mountian сан нь Их Британий Bristol хот, АНУ-ын Vermont хотод төвтэй бөгөөд хөгжиж буй орны санхүүгийн боломжгүй хүүхдүүдэд  дээд боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлдэг буяны байгууллага юм. Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн хүүхдүүд хөгжиж буй орны их дээд сургуульд  эрүүл мэнд, боловсрол, хууль зүй, мэдээлэл технологи, инженерчлэл, газар тариалан, бизнес, эдийн засаг гэх мэт нийгмийн хөгжлийн чухал салбарын мэргэжлээр суралцах ёстой бөгөөд 300-3000$ хүртэлх тэтгэлэг авах боломжтой.

Tuesday, January 15, 2013

Хөгжиж буй орнуудад зориулсан DAAD тэтгэлэг



Германы боловсрол солилцооны хөтөлбөрийн тэтгэлэг нь /DAAD/ хөгжиж буй орны оюутан залуус Германы их, дээд сургуульд мэргэжил дээшлүүлэхэд зориулсан тэтгэлэг бөгөөд 1-2 жилийн хугацаатай Мастерын хөтөлбөрүүд байх юм байна.

Monday, January 14, 2013

Програм хангамж, IT инженерийн мэргэжилтнүүд АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байна

Мэдээлэл технологийн салбарын үсрэнгүй хөгжлийг дагаад компьютер, програм хангамжийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Автомашин үйлдвэрлэгч Женерал Моторс компани гэхэд ойрын 3 жилд 10000 гаруй мэдээлэл технологийн мэргэжилтэн нэмж ажиллуулах болсноо зарлаад байна. Тиймээс энэ чиглэлээр мэргэжилтэн бэлддэг их, дээд сургуулиуд олон улсын оюутнуудад төрөл бүрийн тэтгэлэг зарлаж, дэмжлэг үзүүлэх болжээ.

АНУ-ын Махариши Менежментийн Их сургууль програм хангамж, IT инженерийн мастерын хөтөлбөрт суралцахыг хүссэн хүн бүрт тодорхой шалгуурыг давбал тэтгэлэг олгодог юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар тус сургуулийн албан ёсны төлөөлөгчийн газар EduWorld боловсролын төвийн менежер Н.Мөрөнтэй ярилцлаа.