Асуулт хариулт


     Тэтгэлэгт хөтөлбөрт ямар хүмүүс хамрагдах вэ?

Бизнесийн Удирдлагын Мастерын тэтгэлэгт хөтөлбөрт:

-          - Нягтлан бодох бүртгэл
-          - Бизнесийн Удирдлага
-          - Санхүүгийн менежмент
-          - Эдийн засагч мэргэжлээр Бакалавр зэрэг эзэмшсэн, Мэргэжлээрээ ажилласан туршлагатай, Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй хүмүүс хамрагдах боломжтой.

Компьютер, Програм хангамжийн Мастерын тэтгэлэгт хөтөлбөрт:

-          - Програм хангамж
-          - IT инженер
-          - Физик электроник
-          Мэдээллийн технологийн мэргэжлээр Бакалавр зэрэг эзэмшсэн, Мэргэжлээрээ ажилласан туршлагатай, Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй хүмүүс хамрагдах боломжтой.  

     Заавал англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх ёстой юу?

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад Мэргэжлийн ур чадварын шалгалт болон Ярилцлага англи хэл дээр авдаг. Тухайн шалгалтыг амжилттай өгч чадна гэдэгт итгэлтэй байвал Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлж болно. 

Ур чадварын шалгалт хэр хүнд вэ?

Ур чадварын шалгалт нь ерөнхий онолын мэдлэгийг шалгадаг бөгөөд англи хэл дээр явагддаг. Eduworld Боловсролын төв нь тэтгэлэгт хамрагдахыг хүссэн залууст богино хугацааны сургалт явуулдаг. Өөрийн мэргэжлийн англи хэл дээр эргэлзэж байгаа бол энэхүү сургалт нь тун үр дүнтэй байх болно.

      Энэхүү хөтөлбөрт хэзээ хамрагдаж болох вэ?

Бизнесийн Удирлагын Мастерын хөтөлбөр жил бүрийн Нэгдүгээр сар болон Наймдугаар сард эхэлдэг.
Компьютер, Програм хангамжийн Мастерын хөтөлбөр жил бүрийн Хоёрдугаар сар, Зургадугаар сар болон Аравдугаар сард эхэлдэг. 

Ур чадварын шалгалтанд тэнцэхгүй тохиолдолд яах вэ?

Ур чадварын шалгалтанд тэнцээгүй тохиолдолд сайн бэлдэж байгаад дахин өгөх боломжтой. Хэрэв элсэлтийн хугацаа ойртсон бол дараагийн элсэлтэнд хамрагдана.

No comments:

Post a Comment