Wednesday, March 13, 2013

Онлайн сургалтаар үнэ төлбөргүй Бакалавр зэрэг эзэмших боломж


АНУ-ын University of the People нь онлайнаар дээд боловсрол олгодог ашгийн бус академик институт юм. Бизнесийн Удирдлага, Програм хангамж гэсэн 2 чиглэлээр бакалаврын зэрэг олгодог. Дээд боловсрол эзэмшихийг хүссэн хэн боловч энэхүү сургуульд үнэ төлбөргүй суралцах боломжтой.
2009 онд байгуулагдсан тус сургууль Яалийн их сургуультай судалгааны чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 136 орны 1500 гаруй  оюутан суралцаж байгаа аж. Жилд таван удаа элсэлт авдаг бөгөөд энэ удаагийн элсэлт тавдугаар сарын 9 хүртэл явагдах юм байна. Тавигдах шаардлага нь англи хэл, компьютерийн мэдлэгтэй, интернэтийн орчинд сайн ажилладаг байх гэжээ.Та бүхэн сургуулийн сайтаар орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 
http://www.uopeople.org/

1 comment: