Мастерын тэтгэлэгт хөтөлбөр


БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАСТЕРЫН ХӨТӨЛБӨР

Бизнесийн удирдлагын мастерт суралцахын зэрэгцээ АНУ-ын компаниудад практик дадлага хийх хосолсон сургалт нь дэлхийн олон орны залуусын талархлыг хүлээгээд байна. Санхүү бүртгэл, удирдлагын цогц мэдлэг нь олгохоос гадна олон улсын CMA (Certified Management Accountant), CPA (Certified Public Accountant) шалгалтанд бэлтгэж, дэлхийн аль ч оронд хүлээн зөвшөөрөгдөх өндөр мэдлэгийг олгодгоороо давуу талтай. CMA шалгалт нь бизнес төлөвлөлт, дотоод хяналт, дотоод тайлан, шийдвэр гаргалтын төвшний  мэдлэг ур чадвар олгоход чиглэгддэг бөгөөд хөтөлбөрийн чухал хэсэг юм. Хэдийгээр CMA, CPA шалгалтууд нь Бизнесийн удирдлагын хөтөлбөрт багтдаггүй ч Махариши Менежментийн Их сургуулийн хувьд заавал үзэх кредит хичээлд багтдаг.

Тавигдах шаардлага 

- Нягтлан бодох бүртгэл, Эдийн засаг, Бизнесийн удирдлага гэх мэт санхүүгийн чиглэлээр Бакалавр зэрэг эзэмшсэн байх
- Мэргэжлээрээ ажиллаж байсан дадлага туршлагатай
- TOEFL IBT 90 эсвэл PBT 575 оноотой байх

Бүртгэлийн хугацаа

- TOEFL оноотой бол 9 сарын 1- 11 сарын 9 хүртэл
- TOEFL оноогүй бол 3 сарын 1- 5 сарын 1 хүртэл

Тэтгэлэгт хамрагдах үе шатууд 

- Суралцах төлөвлөгөө, цаашдын зорилгоо тодорхойлсон эссэ
- Өөрийн ур чадварыг баталгаажуулсан ажлын туршлага, түүх
- Мэргэжлийн ур чадварын шалгалт / НББ-ийн үндэс 40 тест/
- Ярилцлага

КОМПЬЮТЕРИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ МАСТЕРЫН ХӨТӨЛБӨР 

Мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд зориулсан Махариши Менежментийн Их сургуулийн хамгийн нэр хүндтэй хөтөлбөр. Сургалтын бүтэц нь 7-8 сар сургуулийн хотхонд бүтэн цагаар суралцаж, үлдсэн хоёр  жилийн хугацаанд АНУ-ын тэргүүлэх компанид дадлага хийж, зайнаас суралцана. Одоогийн байдлаар 800 гаруй оюутан АНУ-ын 50 орчим томоохон компанид мэргэжлээрээ ажиллаж байна:
— Google, IBM, Microsoft, Sun, Oracle, General Electric, Cisco, AT&T, and Bank of America гэх мэт.

Тавигдах шаардлага

- Програм хангамж, IT инженер гэх мэт компьютерийн чиглэлээр Бакалавр зэрэг эзэмшсэн байх
- Програмчлалын C, C#, C+, Java, SQL зэрэг хэлтэй байх
- Мэргэжлээрээ ажиллаж байсан дадлага туршлагатай

Бүртгэлийн хугацаа

- Хаврын элсэлт 2 сарын 1- 4 сарын 10 хүртэл
- Намрын элсэлт 6 сарын 1- 8 сарын 30 хүртэл
- Өвлийн элсэлт 10 сарын 1- 12 сарын 30 хүртэл

Тэтгэлэгт хамрагдах үе шатууд

- Суралцах төлөвлөгөө, цаашдын зорилгоо тодорхойлсон эссэ
- Өөрийн ур чадварыг баталгаажуулсан ажлын туршлага, түүх
- Мэргэжлийн ур чадварын шалгалт / өөрийн сайн эзэмшсэн програмчлалын хэл дээр 3 бодлого бодно/
- Ярилцлага

1 comment:

  1. Tetgeleg n yamar yamar zardluud batgtsan be. Mun mongoliin CPA zeregtei bol yaahuu.

    ReplyDelete