Monday, March 4, 2013

Орлогоо нэмэгдүүлж, амьдралын чанараа дээшлүүлье


Хоёр жилийн өмнө би Yahoo news-ээс орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн байдлаа дээшлүүлэх талаар зөвлөмж уншиж байсан юм. Тэр дундаас хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн нь ОРЛОГО=БОЛОВСРОЛЫН ТӨВШИН гэсэн томъёолол. Өөрөөр хэлбэл ямар сургууль төгссөн, ямар боловсрол эзэмшсэн нь тухайн хүний ажлын карьер, цалин хөлстэй шууд холбогдоно. Гэтэл нэгэнт амьдралын их замд хөлд тавиад, цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа бол дахин мэргэжил дээшлүүлэхээр сурах нь бүтэшгүй зүйл мэт санагдаж байгаа биз. Ялангуяа гадны өндөр хөгжилтэй оронд сурахад их зардал гарахаас гадна энд байгаа ирээдүйтэй ажлын байраа яаж хадгалах вэ, үр хүүхэд, гэр орноо яах вэ гэсэн асуудал гарч ирнэ. Харин тэрхүү зөвлөмж дээр санал болгосон нэг арга нь онлайнаар суралцаж зэрэг ахиулах.

Ажлын байранд тавигдах шаардлага жилээс жилд өндөрсөж байна. Боловсон хүчний мэдлэг чадвар ч өсч байгаа. Одоо ихэнх залуучууд гадаадад дээд боловсрол эзэмшсэн, 2-3 хэлээр ярьдаг болсон үе. Энд улсын их сургууль төгссөн, гадаадад сурсан хоёр хүний үнэлэмж тэс өөр. Ажлын байран дээр ч тэр, найз нөхдийн хүрээлэлд ч тэр. Яг ижилхэн албан тушаалтай, ажил үүргийн хуваарьтай хоёр мэргэжилтний гадаадад боловсрол эзэмшсэн нь өндөр цалин авч, тушаал ахих жишээтэй. Ийм өрсөлдөөнтэй зах зээлд бусдаас дутахгүй, мэдлэг чадвараа шударгаар үнэлүүлж, сайн цалин авах юмсан гэж бодож байлаа. Энэ үед миний гаргасан хамгийн зөв шийдвэр онлайнаар суралцаж мастер зэрэгтэй болох.
Онлайнаар зэрэг олгох маш олон хөтөлбөр байдаг. Энэ дундаас кредитийн төлбөр багатай, нэр хүндтэй сургуулийг олох л хэцүү байсан. Хайсны эцэст нэг сургууль оллоо, түүгээр барахгүй тэтгэлгээр суралцах боломж олдсон юм. Хамгийн түгээмэл асуулт бол онлайнаар зэрэг хамгаалах нь академик сургалтын зэрэгтэй адил хүлээн зөвшөөрөгдөх үү гэсэн асуулт. Тийм ээ, та академик сургалтын адил кредит оноо цуглуулж, дипломын ажил хийж түүнийгээ хамгаална. Онлайн сургалтад хэд хэдэн давуу тал бий.
1.    Цаг хугацаа, орон зайн хувьд хязгаарлалтгүй. Та хүссэн үедээ хаанаас ч хичээлээ үзэж болно.
2.    Академик сургалтаар заавал 4 жил, 2,5 жил сурч байж зэрэг авдаг бол онлайнаар та кредитээ хэдийд цуглуулж дуусна тэр үед төгсч болдог давуу талтай. Тиймээс хичээлээ шахуу үзээд 1 жилд ч дуусгаж болно.
3.    Ном сурах бичиг хангалттай. Онлайн номын сангаас хүссэн материалаа ашиглаж болно.
4.    Олон улсын оюутнуудын хэлэлцүүлэг, форумд тогтмол оролцож болно.
Эцэст нь та гадаадад сурсантай ижил, нэр хүндтэй магадлан итгэмжлэгдсэн сургуулийн боловсролын зэрэгтэй болно. Онлайн сургалтын диплом дээр хэзээ ч онлайнаар сурсан гэж бичдэггүй. Ямар ч ялгаагүй байгаа биз дээ. Сурах их үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсье.  

1 comment:

  1. нэг сургууль оллоо. Ter chn ymar surguuli bsiim be?

    ReplyDelete