Tuesday, March 27, 2012

Азийн Хөгжлийн Банкны Тэтгэлгээр Дэлхийн 10 гаруй оронд суралцах боломжтой


Японы Засгийн Газраас санхүүжүүлдэг Азийн Хөгжлийн Банк-Японы Тэтгэлэгт хөтөлбөр нь /The Asian Development Bank-Japan Scholarship Program (ADB-JSP)/ 1988 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Азийн Хөгжлийн Банкны гишүүн орны оюутан залуус энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Thursday, March 22, 2012

Герман улсад тэтгэлгээр суралцахыг хүсвэл 7 сарын 31-нээс өмнө материалаа явуулаарай


Германы Боловсролын Солилцооны хөтөлбөрөөс /The German Academic Exchange Service/ хөгжиж буй орны залуу мэргэжилтнүүдийг дэмжиж, тухайн салбарт нь мэргэшүүлэх зорилгоор Германы Их дээд сургуулийн аспирантурын хөтөлбөрт суралцахад тэтгэлэг олгодог байна.

Wednesday, March 21, 2012

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгийн онцлог нь Хэлний бэлтгэлд 6 сараас 1 жил суралцах боломжтой байдаг юм байна. Боловсрол, Шинжлэх ухаан, Технологийн яам, Мэдээлэл харилцааны яам, Соёл, аялал жуулчлалын яам, Гадаад хэрэг, худалдааны яамдуудаас олгодог тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Австрали улсын Засгийн газрын тэтгэлэг 4 сарын 1-нд зарлагдана


Австрали улс Ази Номхон далай, Зүүн Өмнөд Ази болон Европ, Америкийн бүс нутгийн чадварлаг оюутан залуусыг дэмжих зорилгоор хэд хэдэн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг ажээ. Үүн дотор манай улсаас оролцож болох дараах 4 төрлийн тэтгэлэгт хөтөлбөр байна.

Tuesday, March 20, 2012

Финланд улсад тэтгэлгээр суралцах боломж байна

Финландын ОУЛУ Их сургууль /The University of Oulu/ дараах мэргэжлээр Мастерын тэтгэлэг олгож байна. Жил бүрийн 11-ээс 1 дүгээр сарын хооронд бүртгэл явуулж, жилд сургалтын төлбөр болох 8000 еврогийн тэтгэлэг олгодог юм байна. Тавигдах шаардлага гээд байх зүйл бараг байхгүй, элсэн суралцахыг хүссэн хүн бүр тэтгэлэг авах боломжтой ч нөхцөл нь нэлээн хатуу санагдлаа.

Дадлагажигч оюутнуудын сарын дундаж цалин 5000-6000$ болж өссөн байна

Махариши Менежментийн Их сургуулийн Компьютерийн Шинжлэх Ухааны сургуулийн оюутнууд онолын хичээлийн хажуугаар Мэдээлэл технологийн компаниудад дадлага хийдэг билээ.

Monday, March 19, 2012

Хэл мэдэхгүйгээс болоод мөнгөө хулхидуулж байна

Тэтгэлгээр суралцуулна хэмээн хүүхэд залуусыг хуурч, мөнгө монждог газрууд олон болжээ. Тэдгээр луйварчдын золиос нь ихэвчлэн хэлний мэдлэг тааруу, хариуцлагаа өөрөө биш бусдад даатгахыг хүсдэг залуус байна. Яагаад ингэж хэлэх болсон гэхээр манай байгууллагад дандаа ээж, аав нар хүүхдээ тэтгэлгээр сургах юмсан гэж ханддаг. Мөнгийг нь төлчихвөл л болно гэсэн сэтгэхүйтэй. Гэтэл үнэндээ тэтгэлэг авахад тухайн хүний хичээл зүтгэл, хандлага хамгаас чухал байдаг. Чиний мөрөөдөл, зорилго юу вэ, яагаад гадаадад суралцахыг хүссэн бэ гэхээр таг. Ээж, аав нь л өмнөөс нь гүйгээд байдаг. Ийм ээж аав нар л ихэнхдээ хууртагддаг. Та бүхэнд тус болох үүднээс Тэтгэлэг нэртэй луйврыг таних аргыг жагсаан бичлээ.

Friday, March 16, 2012

Хүссэн мэргэжлээрээ хүссэн орондоо тэтгэлгээр суралцах боломжтой

Хэрэв тэтгэлэг авахыг хүсч байгаа бол маш олон мэдээллийн эх сурвалж та бүхэнд байна. Тэтгэлэг олгодог төрийн болон хувийн хэвшлийн сайн дурын байгууллагаас гадна их дээд сургуулиуд өөрсдөө хувиараа тэтгэлэг олгодог.