Tuesday, March 20, 2012

Финланд улсад тэтгэлгээр суралцах боломж байна

Финландын ОУЛУ Их сургууль /The University of Oulu/ дараах мэргэжлээр Мастерын тэтгэлэг олгож байна. Жил бүрийн 11-ээс 1 дүгээр сарын хооронд бүртгэл явуулж, жилд сургалтын төлбөр болох 8000 еврогийн тэтгэлэг олгодог юм байна. Тавигдах шаардлага гээд байх зүйл бараг байхгүй, элсэн суралцахыг хүссэн хүн бүр тэтгэлэг авах боломжтой ч нөхцөл нь нэлээн хатуу санагдлаа.
Жишээ нь эхний жилийн сургалтын хугацаа дуусахад 45 кредит цаг цуглуулсан байх ёстой. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй бол 2 дахь жилийн сургалтын төлбөрөө өөрөө төлнө гэж байна. Та бүхэн дараах холбоосоор дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. http://www.degree.oulu.fi/
Architectural Design
Astronomy and Space Physics
Barents Environmental Engineering (BEE)
Ecology and Population Genetics (ECOGEN)
Education and Globalisation (EdGlo)
Finance (MF)
Financial and Management Accounting (FMA)
International Business (IB)
Learning, Education and Technology (LET)
Magnetic Resonance in Materials (MRM)
Protein Science and Biotechnology
Software, Systems and Services Development in Global Environment (GS3D)
Synchrotron Radiation Based Science and Accelerator Physics
Wireless Communications Engineering (WCE)

No comments:

Post a Comment