Wednesday, March 21, 2012

Австрали улсын Засгийн газрын тэтгэлэг 4 сарын 1-нд зарлагдана


Австрали улс Ази Номхон далай, Зүүн Өмнөд Ази болон Европ, Америкийн бүс нутгийн чадварлаг оюутан залуусыг дэмжих зорилгоор хэд хэдэн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг ажээ. Үүн дотор манай улсаас оролцож болох дараах 4 төрлийн тэтгэлэгт хөтөлбөр байна.
Аспирантурын тэтгэлэг /Endeavour Postgraduate Award/
Мэргэжлийн сургалтын тэтгэлэг /Endeavour VET Award/
Удирдах ажилтны тэтгэлэг /Endeavour Executive Award/
Судалгааны ажлын тэтгэлэг /Endeavour Research Fellowship/
Энэхүү тэтгэлэгт 400-500 оюутан шалгаруулж авах бөгөөд та зөвхөн Бүртгэлийн хуудсыг бөглөхөд болох юм байна. Мэргэжлийн сургалтын тэтгэлэгт TOEFL, IELTS-ийн оноо шаардахгүй бөгөөд хэлний бэлтгэлд тэтгэлгээр суралцаж болох юм байна. Бүртгэл 4 сарын 1-нээс 6 сарын 30 хүртэл үргэлжилнэ. Та бүхэн дараах холбоосоор дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
http://www.deewr.gov.au/International/EndeavourAwards/Pages/Home.aspx 

2 comments:

  1. bainga heregtei medeelel oruulj bdagt bayrlalaa, ajliin amjilt husie

    ReplyDelete
  2. Амжилт хүсэе, залуус бидэнд хэрэгтэй мэдээллүүд оруулсан байна, Илүү дэлгэрэнгүй мэдээллийг цаг алдалгүй түгээж байгаарай, Цөөхүүлээ байгаа бидэнд олсон мэдээллээ бусдад харамгүй түгээж байх нь хэлний мэдлэг тааруу байгаа маш олон хүмүүст тус болж очино шүү.. Баярлалаа

    ReplyDelete