1. Бүртгэлийн хураамж болон элсэлтийн төлбөр
Ямар нэгэн тэтгэлэгт хамрагдахын тулд хэзээ ч бүртгэлийн хураамж нэртэй мөнгө төлдөггүй. Ийм үйл ажиллагаа явуулж байгаа газар бол халаасан дахь мөнгийг чинь зүгээр л авч байна гэсэн үг.
2. Сургалтын зээлд хамруулах төлбөр
Сургалтын зээлд хамруулахын тулд төлбөр нэхдэг байгууллагуудаас болгоомжлох хэрэгтэй. Жинхэнэ сургалтын зээл олгодог байгууллагууд хэзээ ч урьдчилгаа төлбөр авдаггүй. Шаардлагатай бол зээлийн үнийн дүнд шингээсэн байдаг.
3. Тэтгэлэгт найдвартай хамруулна гэж амлалт өгөх
Бид таныг найдвартай тэтгэлэгт хамруулна гэж сурталчилж байгаа газарт хэзээ ч итгэж болохгүй. Ийм газрууд өндөр төлбөр шаардахаас гадна тэтгэлэг олгохгүй ч байж магад. Учир нь хууль ёсны газрууд хэзээ ч тэтгэлэгт найдвартай хамруулна гэж амладаггүй.
4. Байгууллагын болон тэтгэлэгт хөтөлбөрийн нэр
Хэрвээ тэтгэлэг олгодог байгууллагуудын нэрийг анзаарвал "албан ёсны", "үндэсний", "засгийн газрын" гэх мэт үгсийг өргөнөөр ашигладаг. Тэгвэл тэдгээр луйвар хийдэг байгууллагууд ч мөн адил иймэрхүү сүржин нэрсийн ард өөрсдийн хууран мэхлэх ажиллагаагаа нууцалдаг.
No comments:
Post a Comment