Friday, March 16, 2012

Хүссэн мэргэжлээрээ хүссэн орондоо тэтгэлгээр суралцах боломжтой

Хэрэв тэтгэлэг авахыг хүсч байгаа бол маш олон мэдээллийн эх сурвалж та бүхэнд байна. Тэтгэлэг олгодог төрийн болон хувийн хэвшлийн сайн дурын байгууллагаас гадна их дээд сургуулиуд өөрсдөө хувиараа тэтгэлэг олгодог.
Тэдгээр байгууллагуудын албан ёсны вэб сайт болон сайн дурын байгууллагуудаас энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй авч болно. Мөн тэтгэлэгт тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, бүртгэлийн хугацаа зэргийг дэлгэрэнгүй мэдээлсэн байдаг. Энэ мэдээллийг олоход танаас багахаан хичээл зүтгэл л шаардана. Мэдээлэл хайхад түлхүүр болох хэдэн үгсийг жагсааж бичлээ.
scholarship- тэтгэлэг
financial aid -санхүүгийн дэмжлэг
tuition fee loan - сургалтын төлбөрийн зээллэг
study in...../өөрийн сурахыг хүссэн орноо бичнэ/
scholarship requirements- тавигдах шаардлага
admission deadline- элсэлт авах хугацаа гэх мэт түлхүүр үгсийг ашиглаад өөрт тохирох тэтгэлгийг олоорой. Дараагийн сэвэвт "Тэтгэлгийн тухай төөрөгдөл, сэрэмжилбэл зохих зүйлс"-ийн талаар оруулна. Та бүхэн өөрсдийн сонирхсон мэдээлэл, асуултаа сэтгэгдэл хэлбэрээр үлдээгээрэй. Танд амжилт хүсье.

No comments:

Post a Comment