Махариши
Менежментийн Их сургуулийн Компьютерийн шинжлэх ухааны мастерын хөтөлбөрт
суралцаж буй Э.Хонгор, Б.Хасан нар хоёрдугаар сарын 2-нд болсон Америкийн
оюутны програмчлалын олимпиадад 5, 7-р байр эзэллээ.
Програмчлалын 6 бодлогыг
24 цагийн турш бодсон энэхүү тэмцээний эхний 10 байрт шалгарсан оюутнууд Силиконы
хөндийд зочилж, Фэйсбүүк, Твиттер гэх мэт дэлхийн шилдэг технологийн
компаниудаар аялах ажээ. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа Э.Хонгор, Б.Хасан
нар хоёулаа Монгол улсын Их сургуулийн компьютерийн ангийг төгссөн бөгөөд өнгөрсөн
оны 10 сард Махариши Менежментийн их сургуулийн Компьютерийн шинжлэх ухааны
мастерын хөтөлбөрт элсэн орсон юм. Тэд 2010 онд Улсын програмчлалын олимпиадад
тэргүүн байр, 2009 онд Шанхай хотод зохиогдсон Олон улсын оюутны програмчлалын
олимпиадад хүрэл медал хүртэж байжээ. Тэдний лекцийн хугацаа тун удахгүй дуусах
бөгөөд энэ тавдугаар сараас америкийн нэр хүндтэй програм хангамжийн компанид
ажиллаж эхлэх ажээ. Махариши Менежментийн Их сургуулийн Мастерын тэтгэлэгт
хөтөлбөр, ажил эрхлэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Eduworld Боловсролын төвийн 77071511 утаснаас
лавлаарай.
No comments:
Post a Comment