Tuesday, February 26, 2013

Дэлхийн улс орнуудын их дээд сургуулиудын дундаж төлбөр



USA: Америкийн нэгдсэн улс нь дэлхийн хамгийн хөгжсөн улсын нэг
бөгөөд амьдралын төвшин нилээн дээгүүр байдаг. Америкийн нэгдсэн
улсын их дээд сургуулиудын дундаж төлбөр жилийн 5000$-50000$
байдаг. Энэ нь сургуулийн нэр хүнд, байрлал, сургалтын чанараас шууд
хамааралтай.


Canada: Канад улс нь сурахад хамгийн нөхцөл сайтай гэгддэг ба
хөгжлөөрөө ч дэлхийд дээгүүр тавигддаг. Канадын их дээд сургуулиудын
төлбөр Англи, Австрали, АНУ-г бодвол харьцангуй боломжийн гэгддэг ба
ойролцоогоор жилийн 25000$ байдаг.
England: Англи улс нь эртнээс дэлхийн хамгийн өртөг өндөртэй газар байсан ба их дээд сургуулиудын төлбөр нь нилээд өндөр байдаг.
Жилийн төлбөр нь ойролцоогоор 10000$-50000$ байдаг.

Malaysia: Азийн орнууд нь их дээд сургуулиудын чанар суулийн үед
нилээд сайжирч байгаа ба Малайз улсыг зорих оюутнуудын тоо сүүлийн
жилүүдэд нилээд ихэсч байгаа. Малайзын их дээд сургуулиудын дундаж
төлбөр жилд ойролцоогоор 10000$-15000$ байдаг.

Singapore: Малайзын нэгэн адил Сингапур улсын боловсрол сүүлийн
жилүүдэд эрс сайжирч байгаа ба дэлхийн томоохон сургуулиуд өөрсдийн
салбар сургуулиудыг нээх нь элбэг болсон. Сингапурын нэг жилийн
дундаж төлбөр ойролцогоор 15000$-20000$ орчим байдаг.

China: БНХАУ нь Монгол улстай хамгийн ойр ба сургалтын чанар сайн
маш хатуу дэглэмтэй байдаг. Хятад улсад их дээд сургуулиуд сурах
дундаж төлбөр харьцангуй хямд ба жилд ойролцоогоор 4000$-15000$
байдаг.( Томоохон хотууд харьцангуй үнэтэй.)

Japan: Япон улс руу Монголоос жил бүр маш олон оютнууд суралцахаар
явдаг. Японы сургалтын чанар сайн ба аюлгүйн байдал тун сайн гэгддэг
байна. Их дээд сургуулиудых нь жилийн дундаж төлбөр оройлцоогоор
5000$-15000$ байдаг.

South Korea: Солонгос улсын их дээд сургуулиуд нь азийн бусад орны
адил харьцангуй боломжийн бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж
чаддаг. Жилд оройлцоогоор 6000$-15000$ байдаг байна.

Australia: Австрали улс нь дээд зэргийн хөгжилтэй орнуудын нэг бөгөөд
амьдралын түвшин нилээд өндөр. Үүнээсээ хамаарч сургалтын төлбөр нь
харьцангуй өндөр байдаг. их дээд сургуулиудын төлбөр жилд дунджаар
10000$--40000$ байдаг.
· Европын холбооны улсуудын их дээд сургуулийн дундаж төлбөр
- Австри: 400 евро ( 1 семестер )
- Чех: 1000 евро ( 1 семестер )
- Дани :10000-15000 евро ( 1 жилийн )
- Франц: 150-500 евро ( 1 семестер )
- Герман: 50-500 евро ( 1 семестер )
- Унгар: 1000 евро ( 1 семестер )
- Грек: 1000 евро ( 1 семестер )
- Недерланд: 1000-2500 евро ( 1 семестер )
- Норвеги: Улсын их дээд сургуулиуд нь үнэгүй
- Португал: 1000-3000 евро ( 1 жилийн )
- Испани: 500-2500 евро ( 1 жилийн )
- Итали: 500-3500 евро ( 1 жилийн )
- Швед: 9000-15000 евро ( 1 жилийн )
- Швейцарь: 750-3000 евро ( 1 семестер )
Жич: Европийн холбооны ихэнх улсын их дээд сургуулиудын төлбөр боломжийн
байдаг тул тэтгэлэг бага олгодог. Харин бусад улс орнуудын хувьд та доорх
шаардлагуудыг хангаж байвал дэлхийн томоохон их сургуулиудад тэтгэлэгтэй
сурах боломжтой. Үүнд :
- IELTS, TOEFL, HSK гэх мэт шалгалтуудыг өгч хангалттай оноо авсан байх
- GPA буюу голч оноо өндөр байх
- Тухайн сургуулийн шаардлагыг хангасан байх
- Бусдыг манлайлагч, идэвхтэй байх болон бусад шаардлагатай зүйлсийг
хангасан тохиолдолд та тэтгэлэг аван суралцах боломжтой.
Анхаарах зүйлс : Ихэнх сургуулиудын төлбөрт байрны төлбөр ороогүй байдаг ба
байр хоолны зардал нэмэгддэг.

No comments:

Post a Comment