Энэхүү тэтгэлэг нь Шинэ Зеланд улсад суралцахыг хүссэн хөгжиж
буй орны оюутан залууст зориулсан тэтгэлэг бөгөөд хөгжлийн гол стратеги
салбаруудад мэргэшүүлэх зорилготой Аспирантурын тэтгэлэг юм.
Шинэ Зеланд улсын тухай товч дурдвал байгалийн үзэсгэлэнтэй тогтоц, цаг уурын тааламжтай байдлаараа жуулчдыг соронзон адил татдаг, Номхон далайн баруун эргийн хэд хэдэн арлаас бүтсэн улс юм. Хүн ам нь голдуу Европ гаралтай бөгөөд уугуул Маори үндэстэн нь хамгийн том үндэсний цөөнх юм. Шинэ Зеландын нээлттэй эдийн засаг дэлхийн хамгийн чөлөөт зах зээлийн капиталист эдийн засгийн нэг гэдгээрээ нэртэй.
Суралцах чиглэл нь эрүүл мэнд, боловсрол, удирдлага,
хүний эрх, эдийн засаг гэх мэт тухайн улсад шаардлагатай мэргэжлийн боловсон
хүчнийг чадавхижуулах юм. Тэтгэлэгт сургалтын төлбөр, амьдрах зардал болон ирж
буцах онгоцны зардал багтсан.
Тавигдах шаардлага болон материал хүлээн авах хугацааг
доорх сургуулиудын хуудаснаас авна уу.
Тэтгэлгийн албан ёсны хуудас http://www.aid.govt.nz/funding-and-contracts/scholarships/eligible-countries/mongolia-and-nepal
No comments:
Post a Comment