Friday, January 25, 2013

Малайзын Олон улсын Тэтгэлэг



Малайз улс нь 120 гаруй жил Английн колон улс байсан бөгөөд үүнийхээ үр нөлөөгөөр ерөнхийдөө европжсон, Англи хэлийг албан ёсны 2 дахь хэлээ болгосон улс юм. Бүх их дээд сургуулиуд нь англи хэл дээр сургалт явуулдаг, дэлхийн жишигт нийцсэн өндөр чанартай дээд боловсрол олгодог. АНУ, Австрали, Их Британи, Шинэ Зеланд, Сингапур зэрэг улсуудтай харьцуулахад сургалтын зардал, амьдралын өртөг багатай, визний зөвшөөрөл болон банкны баталгаа шаарддаггүй гэдгээрээ давуу талтай. Малайзын засгийн газраас санаачлан олон улсын оюунлаг залуусыг татах зорилгоор ахисан төвшний академик сургалтын тэтгэлгийг жил бүр зарладаг юм байна. Тэтгэлэгт хамрагдах оюутны тоог заагаагүй бөгөөд 3 дугаар сарын 30 хүртэл бүртгэл явагдана.

Суралцах чиглэл

·         Шинжлэх ухаан, инженерчлэл

·         Газар тариалан

·         Эдийн засаг, санхүү

·         Мэдээлэл, харилцаа холбооны технологи

·         Биотехнологи

·         Хүнсний аюулгүй байдал

·         Дэд бүтэц, хот төлөвлөлт

·         Эрүүл мэнд

Тэтгэлэгт ирж, буцах зардал, сургалтын төлбөр, сар бүрийн стипенд, ном сурах бичиг, эрүүл мэндийн даатгал, хурал зөвлөгөөнд оролцох болон судалгааны зардлууд багтсан болно.

Тавигдах шаардлага

·         40-өөс доош насны

·         Голч дүн 3,5 ба түүнээс дээш

·         IELTS 6.5 эсвэл TOEFL 580 оноотой байх

·         Зорилгоо тодорхойлсон эссэ

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах албан ёсны сайтаас авна уу.

https://payloan.mohe.gov.my/INTER/index_mis.php

3 comments:

  1. hunsnii ayulgvi baidalaar mastert yawahiin tuld bakalvriin zereg hunsnii ayulgvi baidal bh heregtei yu. tgd online r web ruu ni bvrtgvvleh uu? tanai tow deer ochij materialaa ogoh uu?

    ReplyDelete
  2. голч 3.2 айлтс ийн оноогүй бол болохгүй юу явахаасаа өмнө шалгалт өгөөд оноо авчих боломжгүй юу

    ReplyDelete
  3. tofel-n onooui bol bolomjtoi yu. Haana ojij burtguuleh we, holboo barih utas bnuu

    ReplyDelete