Wednesday, January 16, 2013

Wells Mountian сангийн тэтгэлэг



Wells Mountian сан нь Их Британий Bristol хот, АНУ-ын Vermont хотод төвтэй бөгөөд хөгжиж буй орны санхүүгийн боломжгүй хүүхдүүдэд  дээд боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлдэг буяны байгууллага юм. Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн хүүхдүүд хөгжиж буй орны их дээд сургуульд  эрүүл мэнд, боловсрол, хууль зүй, мэдээлэл технологи, инженерчлэл, газар тариалан, бизнес, эдийн засаг гэх мэт нийгмийн хөгжлийн чухал салбарын мэргэжлээр суралцах ёстой бөгөөд 300-3000$ хүртэлх тэтгэлэг авах боломжтой.
Өнгөрсөн онд тус сангаас 28 хүүхдэд тэтгэлэг олгосон бөгөөд 4 сарын 1 хүртэл материал хүлээж авах юм байна.
Тавигдах шаардлага
-          Ахлах сургуулиа амжилттай төгссөн
-          Өөрийн орны их, дээд сургууль эсвэл бусад хөгжиж буй оронд суралцах
-          Төгсөөд эх орондоо ажиллахаар төлөвлөж байгаа
-          Сайн дурын олон нийтийн ажилд оролцсон эсвэл материалаа явуулж байх хугацаанд оролцох
-          Тэтгэлэг авахгүйгээр суралцах боломжгүй
Ядуу болон нэн ядуу өрхийн хүүхдүүд энэхүү олон улсын байгууллагад хандаж, их дээд сургуульд суралцах хүсэлтээ илгээгээрэй. Болгар, Турк, Малайз гэх мэт гадны хөгжиж буй оронд суралцах боломжтой учир дараах холбоосоор орж ямар ямар орнууд хөгжиж буй оронд багтдагийг үзээрэй.
Wells Mountian сангийн албан ёсны хуудас http://www.wellsmountainfoundation.org/?page_id=699

No comments:

Post a Comment