Friday, January 18, 2013

Япон улсын засгийн газар, Дэлхийн банкны хамтарсан Хөгжлийн тэтгэлэг



Энэхүү тэтгэлэг нь нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа залуусын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Мастерын тэтгэлэг юм. Суралцагчид АНУ, Англи, Канад, Япон, Франц, Чили, Тайланд, Австри, Недерланд, Белги зэрэг улсын их, дээд сургуулиудад эдийн засаг, эрүүл мэнд, газар тариалан, байгаль орчин, байгалийн баялгийн менежмент зэрэг бусад хөгжлийн салбарын нарийн мэргэжлээр мастерын зэрэг хамгаална.
Сургуулиудын танилцуулга, суралцах мэргэжлийг дараах холбоосоор авна уу.
Тавигдах ерөнхий шаардлага
-          1972 оны 3 сарын 31-ээс хойш төрсөн байх
-          Өөрийн улсдаа эсвэл хөгжиж буй оронд доод тал нь 2 жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай /4-5 жил ажилласан бол давуу тал болно/
-          Бакалаврын зэрэгтэй
-          Дэлхийн банкны ажилтан биш эсвэл ажилтантай гэр бүл биш байх
-          Төгсч ирээд эх орныхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулах
Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Дэлхийн банкны албан ёсны хуудсаас авна уу.

No comments:

Post a Comment