Wednesday, January 16, 2013

Австралийн Хөгжлийн Тэтгэлэг



Австралийн Хөгжлийн Тэтгэлэг нь /ADS/ Австралийн их, дээд сургуульд суралцахыг хүссэн оюутан залууст зориулсан тэтгэлэг юм. Тавигдах ерөнхий шаардлага нь сургуулиа төгсч ирээд эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах. 
Жил бүр 31 орны 1000 гаруй залуучуудад энэхүү тэтгэлэг олгогддог бөгөөд суралцах чиглэлийг Австралийн засгийн газар тухайн орны хөгжлийн бодлогод нийцүүлэн гаргадаг.
Энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар дараах боломжуудыг хүртэнэ:
-         
Сургалтын төлбөр 100%
-          Ирж, буцах зардал
-          Байрны зардал, ном сурах бичигт зориулж нэг удаа 5000$ олгогдоно.
-          Амьдрах зардал буюу стипенд
-          4-6 долоо хоногийн хугацаатай Академик сургалтын удиртгал хичээлд хамрагдана. Энэхүү сургалтаар Австралид суралцах, амьдрах тухай цогц мэдээллийг авна.
-          Эрүүл мэндийн үзлэгийн зардал
-          Шаардлагатай бол англи хэл гүнзгийрүүлэн судлах сургалтын төлбөр
-          Амжилттай суралцаж, академик туршлагаа нэмэгдүүлэхэд дэмжлэг авах
Тавигдах шаардлага
-          18 ба түүнээс дээш насны
-          Австрали болон Шинэ Зеландын иргэнтэй гэр бүл болсон эсвэл ямар нэг хууль зүйн холбогдолгүй байх
-          Цэргийн алба хашдаггүй байх
-          Австралийн бусад тэтгэлэгт хөтөлбөрт 8 жилийн дотор хамрагдаагүй байх
Материалыг 2013.02.01-2013.04.30 хүртэл хүлээн авна.
Дараах холбоосоор дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Онлайн бүртгэл

2 comments:

  1. яаж холбогдох юм бэ танайх зуучлах юм уу

    ReplyDelete