Малайз улс нь 120 гаруй жил Английн колон улс байсан бөгөөд үүнийхээ үр
нөлөөгөөр ерөнхийдөө европжсон, Англи хэлийг албан ёсны 2 дахь хэлээ
болгосон улс юм. Бүх их дээд сургуулиуд нь англи хэл дээр сургалт явуулдаг, дэлхийн жишигт нийцсэн өндөр чанартай дээд боловсрол олгодог. АНУ, Австрали, Их Британи, Шинэ Зеланд, Сингапур зэрэг улсуудтай харьцуулахад сургалтын зардал, амьдралын өртөг багатай, визний зөвшөөрөл болон банкны баталгаа шаарддаггүй гэдгээрээ давуу талтай. Малайзын засгийн газраас санаачлан олон улсын оюунлаг
залуусыг татах зорилгоор ахисан төвшний академик сургалтын тэтгэлгийг жил бүр
зарладаг юм байна. Тэтгэлэгт хамрагдах оюутны тоог заагаагүй бөгөөд 3 дугаар
сарын 30 хүртэл бүртгэл явагдана.
Friday, January 25, 2013
Sunday, January 20, 2013
Италийн Милан хотноо тэтгэлэгтэй суралцацгаая
Италийн Боккони
их сургууль /Bocconi University/ нь олон улсын оюутнуудад зориулж Бакалавр, Мастерийн хөтөлбөрийн тэтгэлгийг
жил бүр зарладаг юм байна. Нийт 80 оюутан шалгаруулах бөгөөд 40 нь Бакалавр, 40
нь Мастерт суралцана. Тэтгэлгийн хэмжээ жил бүр 11.000 евро байх бөгөөд сурлагын
дүнгээс хамаарч цаашид тэтгэлэг олгогдох эсэхийг шийдвэрлэдэг байна.
Friday, January 18, 2013
Япон улсын засгийн газар, Дэлхийн банкны хамтарсан Хөгжлийн тэтгэлэг
Энэхүү тэтгэлэг
нь нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа залуусын мэдлэг
боловсролыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой
Мастерын тэтгэлэг юм. Суралцагчид АНУ, Англи, Канад, Япон, Франц, Чили, Тайланд,
Австри, Недерланд, Белги зэрэг улсын их, дээд сургуулиудад эдийн засаг, эрүүл
мэнд, газар тариалан, байгаль орчин, байгалийн баялгийн менежмент зэрэг бусад
хөгжлийн салбарын нарийн мэргэжлээр мастерын зэрэг хамгаална.
Wednesday, January 16, 2013
Австралийн Хөгжлийн Тэтгэлэг
Австралийн Хөгжлийн
Тэтгэлэг нь /ADS/ Австралийн
их, дээд сургуульд суралцахыг хүссэн оюутан залууст зориулсан тэтгэлэг юм.
Тавигдах ерөнхий шаардлага нь сургуулиа төгсч ирээд эх орныхоо хөгжил дэвшилд
хувь нэмрээ оруулах.
Жил бүр 31 орны 1000 гаруй залуучуудад энэхүү тэтгэлэг
олгогддог бөгөөд суралцах чиглэлийг Австралийн засгийн газар тухайн орны
хөгжлийн бодлогод нийцүүлэн гаргадаг.
Энэхүү тэтгэлэгт
хамрагдсанаар дараах боломжуудыг хүртэнэ:
-
Wells Mountian сангийн тэтгэлэг
Wells Mountian сан
нь Их Британий Bristol хот,
АНУ-ын Vermont хотод төвтэй бөгөөд
хөгжиж буй орны санхүүгийн боломжгүй хүүхдүүдэд дээд боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлдэг буяны
байгууллага юм. Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн хүүхдүүд хөгжиж буй орны их дээд сургуульд
эрүүл мэнд, боловсрол, хууль зүй,
мэдээлэл технологи, инженерчлэл, газар тариалан, бизнес, эдийн засаг гэх мэт
нийгмийн хөгжлийн чухал салбарын мэргэжлээр суралцах ёстой бөгөөд 300-3000$
хүртэлх тэтгэлэг авах боломжтой.
Tuesday, January 15, 2013
Хөгжиж буй орнуудад зориулсан DAAD тэтгэлэг
Германы боловсрол солилцооны хөтөлбөрийн тэтгэлэг нь /DAAD/ хөгжиж буй орны
оюутан залуус Германы их, дээд сургуульд мэргэжил дээшлүүлэхэд зориулсан тэтгэлэг
бөгөөд 1-2 жилийн хугацаатай Мастерын хөтөлбөрүүд байх юм байна.
Monday, January 14, 2013
Програм хангамж, IT инженерийн мэргэжилтнүүд АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байна
Мэдээлэл технологийн салбарын үсрэнгүй хөгжлийг дагаад компьютер,
програм хангамжийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ өдөр ирэх тусам
нэмэгдэж байна. Автомашин үйлдвэрлэгч Женерал Моторс компани гэхэд ойрын
3 жилд 10000 гаруй мэдээлэл технологийн мэргэжилтэн нэмж ажиллуулах
болсноо зарлаад байна. Тиймээс энэ чиглэлээр мэргэжилтэн бэлддэг их,
дээд сургуулиуд олон улсын оюутнуудад төрөл бүрийн тэтгэлэг зарлаж,
дэмжлэг үзүүлэх болжээ.
АНУ-ын Махариши Менежментийн Их сургууль програм хангамж, IT инженерийн мастерын хөтөлбөрт суралцахыг хүссэн хүн бүрт тодорхой шалгуурыг давбал тэтгэлэг олгодог юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар тус сургуулийн албан ёсны төлөөлөгчийн газар EduWorld боловсролын төвийн менежер Н.Мөрөнтэй ярилцлаа.
АНУ-ын Махариши Менежментийн Их сургууль програм хангамж, IT инженерийн мастерын хөтөлбөрт суралцахыг хүссэн хүн бүрт тодорхой шалгуурыг давбал тэтгэлэг олгодог юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар тус сургуулийн албан ёсны төлөөлөгчийн газар EduWorld боловсролын төвийн менежер Н.Мөрөнтэй ярилцлаа.
Subscribe to:
Posts (Atom)